НИЙГМИЙН АЖЛЫН XXVI МЭРГЭЖЛИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим 2023-2024 оны хичээлийн жилд Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ? Нийгмийн ажлын мэргэжлийн XXVI олимпиадыг НИЙГМИЙН ШУДАРГА ЁС, ЧАДВАРЖУУЛАЛТ сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Олимпиадад нийгмийн ажлын 1-4-р курс, Нийгмийн ажилтан хүүхдийн арга зүйчийн 1-3 дугаар курсийн долоон ангийн оюутнууд оролцож, хоёр үе шаттайгаар өрсөлдөв. 1999 оноос эхлэн явагдаж буй тус олимпиадын зохион байгуулалт арга шинэчлэгдсээр байна.

Олимпиадын 1-р үе шатанд оюутнууд анги хамт олноороо “Нийгмийн ажлын арга зүй”-1, 2 нийгмийн ажлын онол, мэргэжлийн удиртгал, хичээлүүдээр шалгалт өгөв.

Хоёрдугаар үе шатанд нийгмийн шударга ёс, чадваржуулалт сэдвийн хүрээнд  багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ, нөлөөлийн ажлын видео гэрийн даалгавар гэсэн бүтээлч арга зүйгээр өрсөлдөж, Хүүхдийн эрхийн тухай хууль,  Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн мэдлэгээ сорьсон.

Олимпиадын 1- р байранд: Нийгмийн ажилтан хүүхдийн арга зүйчийн 3-р курс

2- р байранд: Нийгмийн ажилтны 3 дугаар курс

3- р байранд: Нийгмийн ажилтны 4-дугаар курс

Тусгай байранд: Нийгмийн ажилтан хүүхдийн арга зүйчийн 1-р курсийн баг хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.  

Шүүгчийн бүрэлдэхүүнд:

  • М.Пүрэвжаргал /ЕБС-ийн 116-р сургуулийн сэтгэл зүйч/
  • Б. Батсайхан /Нийслэлийн ХГБХЗХГ-ын ХХХ-ын хэлтсийн дарга/ 
  • Б.Янжмаа /ХНХЯ-ны ХАХБТГ-ын мэргэжилтэн/
  • Б.Мөнх-Эрдэнэ /НБГ-ын хүүхдийн эрх, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн/
  • Г.Анхжаргал /СХД-ийн ЗДТГ-ын НХХ-ийн  гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага, хороодын НА-тан хариуцсан мэргэжилтэн/ нар ажиллав.

 

Related news