“Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх арга зам, боломж” сэдвийн хүрээнд оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлал, аргазүйн тэнхим, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран багш бэлтгэх их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бага хурлыг “Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх арга зам, боломж” сэдвийн хүрээнд 2023- оны 11 сарын 11 өдөр зохион байгууллаа.

Бага хурлын нэгдүгээр шатанд МУБИС, МУИС, ИЗОУИС (Их засаг олон улсын их сургууль), Шихихутуг Их Сургууль, СЭЗИС(Санхүү Эдийн Засаг Их сургууль, Багшийн сургууль), ГУИС (Глобал Удирдагч Их сургууль) зэрэг зургаан их сургуулийн 51 оюутны 35 илтгэл ирснээс 25 илтгэлийг шалгаруулан хоёрдугаар шатанд хэлэлцлээ. Эдгээрээс шилдэг 15 илтгэлийг үндсэн хуралдаанд сонсож хэлэлцэн, удаах арван илтгэлийг ханын илтгэлд хэлэлцүүлэн танилцсан.

БСС-ийн БСАЗ тэнхмийн эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн баг илтгэлүүдийг шүүн үнэлж, тэргүүн, дэд, гутгаар байранд гурван илтгэгч, тусгай байранд дөрвөн илтгэлийг тус тус шалгарууллаа.

Тэргүүн байрыг “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг судалсан нь” илтгэлээрээ МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Ц.Наранцэцэг эзэлж, өргөмжлөл 300, 000 төгрөгөөр шагнуулав. Мөн МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Э.Аззаяа, А.Мөнгөнтуяа нар “Боловсролын эрх зүйн орчинд багш ажлын байрандаа хөгжих боломж, тусгагдсан байдал түүний хэрэгжилт” илтгэлээрээ хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл, 200,000 төгрөгөөр шагнууллаа. Гуравдугаар байранд МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан С.Сэлэнгэсайхан, Э.Болортунгалаг нар “Боловсролын ерөнхий хуулийн зорилго болон багшийн гүйцэтгэх үүргийн заалтуудад дүн шинжилгээ хийсэн нь” илтгэлээрээ шалгарч өргөмжлөл, 100, 000 төгрөгийн шагнал хүртэв.

МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Д.Мөнхтуяа, Б.Цэвэлмаа нар “Боловсролын ерөнхий хуулийн үзэл санааг шинжилсэн нь” хамтарсан илтгэлээрээ, ИЗОУИС (Их засаг олон улсын их сургууль), Шихихутуг Их Сургуулийн 4-р курсийн оюутан Б.Өнөрзаяа, А.Бямбадалай нар “Боловсролын багц хуулиудад сонсголын бэрхшээлтэй суралцагчдад чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлсэн байдал” хамтарсан илтгэлээрээ, МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан А.Хонгорзул “Монгол улсын хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийг шинжлэх нь” ханын илтгэлээрээ, МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Б.Төмөртогоо, Б.Мядагмаа нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших эрх ба хууль эрх зүйн орчин” ханын илтгэлээрээ тусгай байр эзэлж, өргөмжлөл, БХАН (Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг)- ийн нэрэмжит шагналыг хүртэцгээв.

Оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжиж, өргөнөөр оролцуулсан МУБИС-ийн БСС, МБУС, НХУС, БС, МУИС, ИЗОУИС, Шихихутуг ИС, СЭЗИС-ийн БС, зэрэг сургуулиудын захиргаа, эрдэмтэн багш нарт талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Мөн хурал зохион байгуулах бэлтгэл ажилд хичээнгүйлэн тусалсан БСАЗ-н тэнхимийн багш нар, Боловсрол судлалын 3-р ангийн оюутнууддаа баярласан талархсанаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

                              

                                                  

Related news