Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой үндэсний баг уулзалт зохион байгуулагдав.
Уулзалтаар төслийн ерөнхий танилцуулга, ажил үүргийн хуваарилалт мөн хамтрагч нарын эхний жилийн ажлын төлөвлөгөөний талаар танилцуулж, танхим болон цахим хэлбэрээр хэлэлцүүлэгдсэн юм.
Тус уулзалтад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Монгол Улсын Боловсролын их сургууль, МУИС-Дорнод аймаг дахь сургууль, Хангай дээд сургууль мөн Дархан дээд сургуулиас оролцож байна.
🌴🌴🌴
#ErasmusPlus #RETEACHProject #teachereducation #GreenTransition #DigitalTransition #EducationalReform #sustainableeducation #highereducationprojects