ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Товч түүх. МУБИС анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1951 оны 8-р сарын 9-ний өдрийн 178-р тогтоолоор Улсын багшийн Институт нэртэйгээр байгуулагдаж, 1959 он хүртэл бүрэн биш дээд боловсролтой багш нарыг бэлтгэж байгаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор УБДС болгож, 4 жилийн сургалттай 4 факультет, 10 тэнхимтэй болж өргөжсөний нэг нь эдүгээгийн МУБИС-ийн сэтгэл судлал арга зүйн тэнхим юм. Тус тэнхим нь байгуулагдсан цагаасаа сэтгэл судлалын хичээлийг багшийн мэргэжлийн бүх ангид зааж, 26 дахь жилдээ сэтгэл судлалын мэргэжлийн бакалавр, магистр, докторын сургалт явуулж, сэтгэл судлалын мэргэжлийн үйлчилгээг монголын нийгэм, хүн амд хүргэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа сэтгэл судлалын мэргэжлийн түшиц тэнхим билээ. 

1969-1970 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган-сэтгэл судлалын анхдугаар ангийг нээж, 1997 оноос эхлэн МУБИС-ийн сэтгэл судлалын ангид тасралтгүй элсэлт авсаар бакалаврын 500 гаруй төгсөгчдийг тус тэнхимээс бэлтгэн гаргасан байна. 1997 оноос магистр, докторын сургалт явуулж, 1997 оноос хойш тус тэнхим 304 магистр, 24 доктор төрүүлжээ. Монголд сэтгэл судлалаар докторын зэрэг горилогчдын 80 орчим хувь нь тус тэнхим дээр хамгаалсан нь тус тэнхимийн нэгэн түүхэн гавьяа юм.
Тэнхимийн бүрэлдэхүүн. Тус тэнхимд профессор О.Мягмар, профессор П.Цэрэндондов, профессор Д.Эрдэнэчулуун, профессор Б.Туяа нарын Монголын сэтгэл судлалын томоохон төлөөлөгчид, энэ салбарын тэргүүлэх эрдэмтэд ажиллаж байна. Тэнхимийн багш нар 80% доктор (Ph.D.)-ын зэрэгтэй, профессор 4, дэд профессор 3, Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан 3, Боловсролын Тэргүүний Ажилтан 8, Монгол Улсын ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага Чуулганы гишүүн 1, Монголын Боловсрол судлалын Академийн жинхэнэ гишүүн 2, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуулийн хүндэт профессор 1, Сэтгэл Судлалын ухаанаар докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн гишүүн 3, МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн 3, МУБИС-ийн БоСС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн 3 ажиллаж байна. 
Тус тэнхимд нийт 13 эрдэмтэн багш ажиллаж байгаа бөгөөд тэнхимийн багш нарын 80% нь их дээд сургуульд 10-аас дээш жил ажилласан туршлагатай, сүүлийн 3 жилд дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн эрдэм шинжилгээний дотоод, гадаад сэтгүлд хэвлүүлсэн бүтээлтэй, дотоод, гадаадын их дээд сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрт оролцож ажилласан туршлагатай судлаачид юм. 2011 оны 11-р сараас тэнхимийн эрхлэгчийн үүргийг проф Б.Туяа, 2021 оны 9 дүгээр сараас доктор Г.Галсанжамц гүйцэтгэж байна. Тэнхимийн бүрэлдэхүүн өргөжин тэлж, 2017-2018 оны хичээлийн жилд Г.Галсанжамц, А.Тэгшжаргал нар, 2018-2019 оны хичээлийн жилд Ш.Батболд, Б.Энхмаа нарын залуу багш нар тус тэнхимд ажиллаж эхэлсэн. 
2016 онд гавьяа, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэрлэж, ажил хөдөлмөрөөрөө гавшгайлан тэргүүлсэн манай шилдэг багш профессор П.Цэрэндондов Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, профессор О.Мягмар  Алтангадас одонгоор,  2021 онд профессор Б.Туяа, Д.Эрдэнэчулуун нар Алтангадас одонгоор тус тус шагнагдсан байна.

Багшийн товч танилцуулга

    ГАНБАТЫН ГАЛСАНЖАМЦ

    Цол зэрэг:
    Доктор

      ПАНЗЫН ЦЭРЭНДОНДОВ

      Цол зэрэг:
      Профессор

        ОЧИРЖАВЫН МЯГМАР

        Цол зэрэг:
        Профессор

          ДОНДОВЫН ЭРДЭНЭЧУЛУУН

          Цол зэрэг:
          Профессор

            СУМЬЯА ОЮУНГЭРЭЛ

            Цол зэрэг:
            Дэд профессор

              ДОРЖМИНЧИН ДЭЛГЭРМАА

              Цол зэрэг:
              Дэд профессор

                ЦЭНДИЙН БАЯРМАА

                Цол зэрэг:
                Дэд профессор

                  ОРОСООГИЙН ТУНГАЛАГ

                  Цол зэрэг:
                  Доктор

                    ЭНХЭЭГИЙН ОКТЯБРЬЖАРГАЛ

                    Цол зэрэг:
                    Профессор

                      БААСАНХҮҮГИЙН ЭНХМАА

                      Цол зэрэг:
                      Доктор

                        АНХБАЯРЫН ТЭГШЖАРГАЛ

                        Цол зэрэг:
                        Магистр

                          ШИЙРЭВИЙН БАТБОЛД

                          Цол зэрэг:
                          Магистр