2022-2023 оны хичээлийн жилийг “Хичээлийн чанарыг сайжруулах” болгож бакалавр, магистр, докторын сургалтын чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нэмэгдүүлэх, МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл болон хавсарга судалгааны чиглэлээр судалгаа хийж, чанар үр дүнг тооцох, сургалтын шинэ технологи, аргазүй нэвтрүүлж ажиллах, ард иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр нээлттэй чанартай үйлчилгээ үзүүлэх, онлайн сургалтыг чанар үр дүнтэй зохион явуулах тэнхимийн ажлын төлөвлөгөөг тусад нь гаргаж мөрдөн ажиллаж багш, оюутны хамтын хөгжлийг хангах, суурь судалгааны ажлыг эхлүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байна.
Цол зэрэг:
ПРОФЕССОР
Цол зэрэг:
МАГИСТР
Цол зэрэг:
МАГИСТР
Цол зэрэг:
БАКАЛАВР
Цол зэрэг:
МАГИСТР
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал
Сургалтын хөтөлбөр, Боловсролын үнэлгээ, Боловсролын бодлого, Математик боловсрол, Багш боловсролын чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг. Магистрын түвшинд “Боловсролын бодлогын үндэс ”, Докторын түвшинд “Боловсролын бодлогын анализ” хичээл заадаг.
1977-1987 онд Дархан хотын 10 жилийн 13 дугаар дунд
сургуулийг амжилттай төгссөн. 1987-1988 онд Дархан
хотын ТМС-ийг худалдагч мэргэжлээр, 2000 онд
МЭЗСургуулийг нягтлан бодогч, санхүүч мэргэжлээр тус
тус төгссөн.
Цаашид мэргэжлийн чиглэлээр өсч дэвжих боломжоо
хангаж, 2001-2003 онд МУБИС-ийн боловсролын
удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
2010 онд мэргэшсэн нягтлан бодогч, 2017 онд Аудитор
тус тус болсон.
МУБИС-ийн магистрын ажлын сэдэв нь “Боловсролын байгууллагын үл хөдлөх
хөрөнгийн дахин үнэлгээ” байсан бөгөөд мөн энэ чиглэлийн дагуу “Боловсролын
байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, түүнийг боловсронгуй болгох зарим
асуудал”, сургууль цэцэрлэгийн менежмент тулгамдсан зарим асуудал ном
/судалгааны үр дүн, хуудас 68-72 тал, УБ хот 2005 он “ADMON” хэвлэлийн газар/
бүтээлүүд тус тус туурвисан болно. Орос хэлээр судалгааны бүтээлүүдээс уншиж,
орчуулсан.
Ажил хөдөлмөрийн гараагаа 1988 оноос эхэлж, 1988-1995 онд Дархан хотын
ХБТ-д худалдагч, 1996-1997 онд УБ хотын “Говь” ХК-д зохион байгуулагч, 1999-2001 онд
МУБИС-д нярав, 2001 оноос 19 дэх жилдээ нягтлан бодогчоор тус тус ажиллаж байна.
2001 оноос хойш Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик
статистикийн сургууль, Физик технологийн сургууль, Боловсрол судлалын
сургуулиудад нягтлан бодогчоор тасралтгүй, үр бүтээлтэй, идэвх санаачлагатай
ажилласан байна. Энэ хугацаанд Монгол Улсын Боловсролын их сургуулийн
салбар сургуулиудад Винница, Асolous 2010 программуудыг оновчтой, үр ашигтай
нэвтрүүлж, санхүүгийн үр өгөөжтэй ажилласан юм.
Сүүлийн 5 жилд аудит болон татварын хяналт, шалгалтаар зөрчилгүй ажиллаж,
бүрэлдэхүүн сургуулийн нягтлан бодогчдоос ажил үйлсээрээ манлайлан ажилласан байна.
Түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж:
• 2005 онд “Шилдэг залуу алтан медаль”
• 2007 онд “Сангийн яамны жуух“
• 2010 онд “Санхүүгийн банкны тэргүүн”
• 2018 онд "Санхүүгийн 100 жилийн ойн медаль"
• 2021 онд “ Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан.
62БОЛОВСРОЛД ТҮҮЧЭЭЛСЭН 70 ЖИЛ
Мөн түүнчлэн МУБИС-ийн ажилтны дундаас ажил үйлсээр манлайлан
• 2003 онд “МУБИС-ийн шилдэг ажилтан”
• 2005 онд “МУБИС-ийн шилдэг ажилтан”
• 2007 онд “МУБИС-ийн шилдэг ажилтан”
• 2010 онд “МУБИС-ийн шилдэг ажилтан”
• 2012 онд “МУБИС-ийн шилдэг ажилтан”
• 2018 онд “МУБИС-ийн шилдэг ажилтан”
• 2018 онд Төрийн өмчийн их сургуулиудын "Санхүүгийн шилдэг ажилтан"-аар
тус тус шагнуулсан.
Ядам овогтой Лхамжав нь 2001 онд ШУТИС-ийг Нийгмийн
ажилтан мэргэжлээр төгсч, 2010 онд МУБИС-д Нийгмийн
ажилтаны магистрын зэрэг хамгаалсан.
2007-2012 онд Сонжингранд зочид буудалд зохион
байгуулагчаар ажиллаж байгаад 2013 оноос одоог хүртэл
Боловсрол судлалын сургуулийн няраваар ажиллаж
байна. Ийнхүү ажиллах хугацаандаа “Сангийн яамны
жуух”, Сангийн яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр
шагнагдсан.
Я.Лхамжав нь үндсэн ажлынхаа хүрээнд тухайн
сургуулийн үйл ажиллагаа, сурах ажиллах таатай нөхцөл, тасралтгүй явагдах
боломжийг бүрдүүлэн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг
дээшлүүлж, төсвийн үргүй зардлыг багасган хөрөнгийн зориулалтын дагуу үр
ашигттай зарцуулж, хэмнэлтийн горимийг чанд сахин ажиллахаас гадна сургуулийн
хөрөнгө, бараа материалыг зүй зохистой тараан хувиарлаж, бүрэн бүтэх байдалд
хяналт тавин, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн
ажиллаж байна.
Эрхэмбаяр овогтой Туул 2003-2006 Боловсрол судлалын
сургуулийн нийгмийн ажилтан ангийн төгсөж улмаар
2007 онд МУБИС-ын Багш ажилчдын байранд зохион
байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оноос эхлэн одоог
хүртэл ажиллаж байна. Боловсорлын байгуулагад 15 жил
ажиллаж байна. Ажиллах хугацаандаа БШУЯамны "Жуух
бичиг", БШУЯамны “Боловсролын тэргүүний ажилтан" цол
тэмдгээр шагнуулсан.
Э.Туул нь үндсэн ажлынхаа хүрээнд тухайн
сургуулийн анги, танхимын сургалтын үйл ажиллагааг
тасралтгүй явагдах боломжоор хангаж суралцах орчинг цэвэр цэмцгэр байлгах
аюулгүй байдалд анхааран ажилласан.
Мядагийн Ренчинханд нь 2008 онд Хөвсгөл аймгийн Галт
сумын Ерөнхий боловсролын 11 жилийн сургууль, 2008-
2012 онд МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Хятад
хэлний багш бакалавр, 2012-2013 онд БНХАУ-ын Дунбэй
Багшийн их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалт,
2018-2021 онд Өвөрмонголын Санхүү эдийн засгийн
их сургуульд магистрт тус тус суралцсан.
Ажил эрхлэлт:
• 2013-2014 онд Засгийн газрын судалгаа, шинжилгээний хэлтэст гэрээт
ажилтан.
• 2014-2015 онд Гадаадын хөрөнгө оруулалттай компанид үйлдвэрийн
менежер,
• 2016 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэст сум хариуцсан
мэргэжилтэн, 2017-2018 онд Хаан банкны Төв салбарын хүний нөөц,
нарийн бичгийн дарга,
• 2019-2021 онд Олон улсын дээд сургуулийн багш,
• 2021 оноос МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн нарийн бичгийн
даргаар ажиллаж байна.
Холбоо барих | Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648