Насан туршийн боловсролын тэнхим анх МУБИС-ийн захирлын 2014 оны 06 сарын 02-ны өдрийн А/110 тоот тушаалаар үүсгэн байгуулагдаж улмаар МУБИС-ийн захирлын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн А/284 тоот тушаалаар Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим болон өргөжсөн. Сургалт явуулж ирсэн түүх, туршлага нь БШУЯ-ны Багшийн мэргэжил дээшлүүлэх бодлогын хүрээнд МУБИС-ийн ректорын 2007 оны 08 сарын 31-ний өдрийн №239 тоот тушаалаар Төгсөлтийн дараах сургалтын албаны дэргэд “Багш, боловсролын ажилтны мэргэжил дээшлүүлэх төв”-ийг байгуулж 1 жилийн багш бакалаврын хөрвөх сургалтыг явуулж эхэлсэн. Энэ хүрээнд бакалаврын 1 жилийн хөрвөх анги, “Багшлах мэргэжил” сертификатын сургалт, захиалгат сургалтуудаар багшийн мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй хөгжлөө хангахад нь боловсролын үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Энэ туршлага дээр тулгуурлан 2014 оны 6 дугаар сараас МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд бие даасан “Насан туршийн боловсролын тэнхим” шинээр байгуулагдаж, үйл ажиллагааныхаа өмнөх сургалттай зэрэгцүүлэн “Багш, Насан туршийн боловсрол”, “Багш, Тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлээр багш бэлтгэх сургалтыг шинээр 2015-2016 оны хичээлийн жилээс авч эхлүүлсэн. 2017 онд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдан “Багш, Тусгай хэрэгцээт боловсрол” бакалаврын анги шилжсэн. Манай тэнхимийн зорилго: Өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн олон талт ялгаатай нөхцөлд хүний сурах хөгжих үйл явцыг дэмжихэд оршино.
Цол зэрэг:
ДОКТОР
Цол зэрэг:
ПРОФЕССОР
Цол зэрэг:
ДОКТОР
Албан тушаал:
БАГШ
Албан тушаал:
БАГШ
Албан тушаал:
БАГШ
Овог, нэр: ДЭМБЭРЭЛДОРЖ ҮҮРИЙНТУЯА
Албан тушаал: Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхмийн эрхлэгч
Зэрэг, цол: ДОКТОР /Ph.D/
Үндсэн мэргэжил: Физикч, физикийн багш
Судлаачийн H index:10
Судалгааны чиглэл:
Заадаг хичээл:
Гол бүтээлүүд:
(1-р нэрээр 4, хамтарсан өгүүлэл 11, Эшлэгдсэн байдал: 415)
И-мэйл хаяг:uuriintuya.d@msue.edu.mn
Ажил эрхлэлт:
Судалгааны чиглэл:
Сургалт, арга зүй:
Бүтээлийн жагсаалт:
1 сэдэвт бүтээл.
Гадаадад:
Дотоодод:
Сурах бичиг:
Гарын авлага, товхимол, зөвлөмж:
Төсөл:
Боловсруулж батлуулсан эрх зүйн баримт бичгүүд:
Эрдэнэцэцэг, С. (2014). Багш, насан туршийн боловсрол магистрын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр
Судалгааны чиглэл:
Сургалт, арга зүй:
ЕБС-ийн 12 жилийн үндэсний хөтөлбөр, олон улсын стандарт хөтөлбөр, суурь боловсролын цөм хөтөлбөр боловсруулах баг, багшийн мэргэжил дээшлүүлэх олон талт сургалтад ажилласан. Үүнд:
Бүтээлийн жагсаалт:
Гадаадад:
Дотоодод:
Сурах бичиг:
Гарын авлага, товхимол, зөвлөмж:
Төсөл:
Боловсруулж батлуулсан эрх зүйн баримт бичгүүд:
2016-2020 онд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн “Багш, Насан туршийн боловсрол” бакалаврын мэргэжлийн 4 хичээлийн стандарт боловсруулсан. Үүнд:
“Багш, Насан туршийн боловсрол” бакалаврын мэргэжлийн 9 хичээлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулан сургалтад хэрэгжүүлж байна. Үүнд:
Байгууллагын сургалт ба хөгжил, ажлын байран дахь сургалт-2 кредит.
Төгссөн сургууль:
Ажил эрхлэлт:
Судалгааны чиглэл:
Бүтээлийн жагсаалт:
Гадаадад:
Дотоодод:
Гарын авлага, товхимол, зөвлөмж:
Боловсруулж батлуулсан эрх зүйн баримт бичгүүд:
“Олон нийтийн суралцахуйн төвийн төлөвлөлт, менежмент” 2 кр бакалаврын сургалтын сонгон судлах хөтөлбөр
Төгссөн сургууль:
Ажил эрхлэлт:
Судалгааны чиглэл:
Бүтээлийн жагсаалт:
Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад, дотоодод:
Сурах бичиг, гарын авлага, товхимол, зөвлөмж:
Оролцсон төсөл:
Судалгааны чиглэл:
Сургалт, арга зүй:
Бүтээлийн жагсаалт:
Нэг сэдэвт бүтээл:
Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл:
Патент, оновчтой санал:
1982-1992 онд Налайх дүүргийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол, 2004-2008 онд Монгол Улсын боловсролын их сургуульд суралцаж нийгмийн ажлын бакалавр, 2008-2009 онд нийгмийн ажлын магистрын боловсролыг тус тус эзэмшсэн. 2021 онд Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
2006-2008 онд Норвегийн тусламжийн байгууллагад өсвөр насны хөвгүүдтэй ажиллах сургагч багшаар, 2008 оноос өнөөг хүртэл МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимд багшаар ажиллаж байна.
2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хүндэт жуух, 2016 онд Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, 2017 онд БСШУ-ны Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдсан.
СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:
Суралцагчийн үнэлгээ, суралцах хандлага, нийгмийн ажил, хүүхдийн хөгжил, хамгаалал чиглэлээр судалгааны ажил хийж гүйцэтгэдэг.
СУРГАЛТ АРГА ЗҮЙ:
Нийгмийн ажлын нөлөөлөл, Нийгмийн халамж хамгаалал, Хүний эрх шударга ёс, Нийгмийн ажлын эрх зүй, Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй зэрэг хичээлүүдийн стандарт, хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Нийгмийн ажилтны нэгдүгээр курсийн оюутны танилцах дадлага ажлын стандарт, удирдамж зэргийг боловсруулж, дадлага ажлын зохион байгуулалтыг хариуцан ажилладаг.
бүтээлийн жагсаалт
Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл:
Дотоодод хэвлүүлсэн илтгэл, өгүүлэл: 18
Гадаадад хэвлүүлсэн илтгэл, өгүүлэл: 4
Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл
Ном, гарын авлага
ОРОЛЦСОН ТӨСӨЛ:
Тус их сургуульд багшлах хугацаандаа “6 настай хүүхэдтэй ажиллах арга зүй”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Хүмүүнлэгийн эрх зүй”, “Олон нийтэд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ”, “Хорих байгууллага дахь нийгмийн ажлын үйлчилгээ”, “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил”, “Сургуулийн орчинд охидын эрүүл ахуйн менежмент”, “Буддын шашны нийгмийн ажил” гэх мэт БСШУЯ, НХХЯ, ШШГЕГ, МБСГ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, АХБ, ЯХИС, Мерси Кор, ОУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Нээлттэй нийгэм форум, Норвегийн тусламжийн байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагуудаас хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний сургалт, судалгааны төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, үндэсний сургагч багш, судлаачаар ажиллаж ирсэн.
Холбоо барих | Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648