ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Багшийн ажлын байрны үлгэрчилсэн журмын дагуу багш нь судалгаа шинжилгээний ажил хийж, сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулдаг байх хэмээн заасан байдаг. МУБИС-ийн захирлын 2014 оны 6 дугаар сарын 02–ны өдрийн А/110 тоот тушаалаар Монгол Улсын багш бэлтгэх их сургуульд судлан шинжлэх арга зүйг шинжлэх ухааны үндэстэй заах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Судалгаа арга зүйн тэнхим” үүсгэн байгуулагдсан. Анх сэтгэл судлал, нийгэм судлал, математик, статистик, боловсрол, эдийн засгийн мэргэжилтэй олон жил салбартаа ажилласан, судалгаа шинжилгээ хийх ур чадвартай профессор багш нараар баг бүрдүүлж, тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Ж.Батдэлгэр ажиллаж байв. 2016 оноос эхлэн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Батболд, багш (Ph.D) Д.Ариунаа, доктор (Ph.D) Б.Баярмаа, магистр С.Батцэцэг, магистр Д.Зол-Эрдэнэ нар ажиллаж байна.


Судалгаа арга зүйн тэнхим. Зүүн урд эгнээнд багш Д.Ариунаа, тэнхимийн эрхлэгч Т.Батболд, багш Б.Баярмаа, ард С.Батцэцэг, Д.Зол-Эрдэнэ.

Багшийн товч танилцуулга

    ТӨМӨРБАТЫН БАТБОЛД

    Цол зэрэг:
    ДЭД ПРОФЕССОР

      СЭМЖААНЫ БАТЦЭЦЭГ

      Цол зэрэг:
      МАГИСТР

        ДАШЦЭРЭНГИЙН АРИУНАА

        Цол зэрэг:
        ДОКТОР

          ДАВААДОРЖИЙН ЗОЛ-ЭРДЭНЭ

          Цол зэрэг:
          МАГИСТР

            БАДРАХБАЯРЫН БАЯРМАА

            Цол зэрэг:
            ДОКТОР