МУБИС нь 2015-2016 оны хмчээлийн жилийн байдлаар 6 сургалтын хамтарсан хөтөлбөрийг гадны их, дээд сургуультай хэрэгжүүлж байна. Тухайлбал бакалаврын түвшинд (2+2), (3+2), ахисан түвшинд буюу магистрын (1+1) хөтөлбөрийг дараах сургуулиудтай хамтарч явуулж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд МУБИС-ийн оюутнууд сургалтын тодорхой хугацааг (2 жил) өөрийн сургуульд, үргэлжлүүлэн хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад суралцаж төгсөх боломжтой. Дараах хамтарсан хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж, олон оюутнууд элсэн суралцаж байна.
№ |
Сургуулийн нэр |
Улс |
Хамтарсан хөтөлбөрийн төрөл |
Сургалтын үндсэн чиглэл |
1 |
Чиндао Чиуши дээд сургууль |
БНХАУ |
Бакалаврын 3+2 |
Сургуулийн өмнөх боловсрол |
2 |
Буриадын их сургууль |
ОХУ |
Бакалаврын 2+2 |
Монгол судлал, түүх, нийгэм, дасгалжуулагч багш, хими, биолог г.м. |
3 |
Буриадын их сургууль |
ОХУ |
Магистрын 1+1 |
Монгол судлал, түүх, нийгэм, дасгалжуулагч багш, хими, биолог г.м. |
4 |
Хөлөнбуйр дээд сургууль |
БНХАУ |
Бакалаврын 2+2 |
Багш, сургуулийн өмнөх боловсрол, Багш, бага боловсрол |
5 |
ӨМӨЗО-ны Багшийн их сургууль |
БНХАУ |
Бакалаврын 2+2 |
Сургуулийн өмнөх боловсрол, Монголын уран зохиол, Дүрслэх урлаг |
6 |
Тянжиний Аж Үйлдвэрийн их сургууль |
БНХАУ |
Бакалаврын 2+2 |
Хувцасны загвар дизайн, компьютер график дизайн, дүрслэх урлаг |