2014 онд анх Насан туршийн боловсролын тэнхим байгуулагдаж, 2017 онд Насан туршийн боловсрол, зайны сургалтын тэнхим болон өргөжсөн. Манай тэнхимийн сургалтын чиглэл:
- “Насан туршийн боловсролын багш” бакалаврын сургалт
- Зайны болон онлайн сургалт
- Багш мэргэжил, “Хөрвөх” бакалаврын сургалтад багш боловсролын багц хичээл
- Их, дээд сургуулийн “Багшлах мэргэжил” сертификатын сургалт
- Нийгэмд чиглэсэн байгууллагын захиалгат сургалт зохион явуулдаг.
Насан туршийн боловсрол, зайны сургалтын тэнхимийн зорилго: Өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн олон талт ялгаатай нөхцөлд хүний сурах хөгжих үйл явцыг дэмжихэд оршино.
Тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр доктор Д.Оюунбилэг ажиллаж байна.