Боловсрол судлалын сургуулийн оюутны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл.
- “Шинэ элсэгч нарт зөвлөгөө,тусламж өгөх” өдөрлөгийг жил бүр зохион байгуулж шинээр элсэж буй оюутнууддаа сургалтын үйл ажиллагааны тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх.
- Хичээлийн шинэ жилийн болон төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
- Оюутнуудын “UMONEY” карт захиалах, сунгах, захиалгын материал бүрдүүлэх
- Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, зөв эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжин зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
- Сургуулийн оюутны зөвлөлийн самбар, MUBIS-BoSS фэйсбүүк групп ажиллуулж оюутнуудад хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэдээллээр хангах
- Оюутнуудын дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн, өдөрлөгүүдийг зохион байгуулах, оюутнуудын их бага урлагийн наадам, ном унших аян, уулзалт хэлэлцүүлэг, “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар тодорхой мэдээлэл түгээх, зохион байгуулах.
- Оюутнуудын эрүүл мэндийн талаарх анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Оюутныг эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой болгох, судалгаа шинжилгээний ажлууд хийх.