“Монгол Танака Бине” оюун ухааны сорилын нээлт болов

МУБИС-ийн эрдэмтэн багш нар Японы Нагоя их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран “МОНГОЛ ТАНАКА БИНЕ” ОЮУН УХААНЫ СОРИЛ-ыг боловсруулан тус үйл явдалд зориулсан нээлтийн ёслолын арга хэмжээг 2020 оны 9-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Нээлтийн ёслолд Нагоя их сургуулийн ерөнхийлөгч Мацүо Сэйичи тэргүүтэй эрдэмтэн судлаачид онлайнаар оролцов. Ийнхүү Монголд анх удаа хүүхдийн оюун ухааны хөгжлийг үнэлж, боловсролын ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэдэгт хариу өгөх албан ёсны зохиогчийн эрхтэй, стандартчлагдсан аргачлалтай болсон түүхэн үйл явдал болов. Тус СОРИЛ нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онолын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдсан аргачлал төдийгүй сорилын даалгавруудыг Монголын нийгэм, хэл соёлын онцлог, Монгол хүүхдийн ахуй зэргийг харгалзан өөрчилж, шинэчлэх ажлыг хийхдээ Япон хэл дээрх сорилын мөн чанарыг хадгалах, сорилын найдварт чанар, тохироцыг тогтоож, стандартыг тооцоолон гаргаснаар ийнхүү “МОНГОЛ ТАНАКА БИНЕ” оюун ухааны сорилтой Монголчууд бид болж байгаа нь баяртай үйл явдал юм. Энэхүү 1-12 насны ангиллын 90 даалгавартай сорилын талаарх мэдээллийг http://child.msue.edu.mn/mn/home сайтад байршуулах ба  МУБИС-ийн ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ /“ХХДТөв”/ –өөс 77776446/1860/  утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой юм.

МОНГОЛ ТАНАКА БИНЕ сорилыг амжилттай бүтээсэн Монгол, Японы эрдэмтэн багш нартаа болон МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ-ийн эрхлэгч доктор Д.Одгэрэл багштай хамт олондоо гүн талархал илэрхийлж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье. Судалгааны багийг танилцуулж байгаадаа баяртай байна. Үүнд:
МУБИС-ийн судалгааны багт:
• Ц. Дэлгэрсайхан төслийн багийн ахлахгч
• Д.Одгэрэл
• Д.Баяр
• Г.Батжаргал
• Б.Булган
• Д.Ганболд
• Б.Мягмаржав
• Ц.Оюунбилэг
• Н.Оюунтунгалаг
• Б.Хадбаатар
• Г.Энхжаргал
Нагояа Их сургуулийн судалгааны багт
• Нагата Масако
• Номура Кэнжи
• Канеко Хитоши
• Фүкүмото Риэ
• Вакабаяаши Сүмино
• Морита Мияако
• Мацүмото Марико
• Канай Ацүко
• Сакай Таканобү
• Номура Асүко нар тус тус ажиллажээ.

Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй