НХУС-ийн багш Ж.Отгонбаярын “Софило цуврал"-ын 8 бүтээл цахим номын санд оров

Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Ж.Отгонбаярын орчуулан хэвлүүлдэг хүн судлал, хүний философи, утга соёл, угсаатан судлал, заншилзүйг чухалчилдаг философи, хүмүүнлэгийн ухааны эрт эдүгэгийн сонгодог бүтээл, философичдын үзэл бодол, үйл хэргийн дээжисийн бүрдэл “Софило цуврал"-ын 8 бүтээл бүрэн эхээрээ МУБИС-ийн цахим санд орлоо. МУБИС-ийн эрхэм хүндэт уншигчид болон суралцагч та бүхнийг цахим санд МУБИС-ийн цахим каталог http://catalog.msue.edu.mn/ төрлөөр хайх “Цахим монгол ном”, “Цахим гадаад ном” хэсгээс сонгож дамжин орохоос гадна “office365” доторх “share point”-д байрлаж буй МУБИС-ийн номын сангийн цахим сангийн https://msuemn.sharepoint.com/sites/lib холбоосоос хэзээ ч хаанаас ч бүрэн эхээр нь үзэж судлах боломжтой.
Биднийг дэмжин зохиол бүтээлээ бүрэн эхээр нь байрлуулахыг зөвшөөрдөг Ж.Отгонбаяр багшдаа бүх оюутан суралцагчид, уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

МУБИС-ийн номын сан