МУБИС-ийн анхны TEDХ лекцийг академич Б.Жадамба, профессор Д.Наранцэцэг нар толилуулав

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга доктор Я.Шийлэгмаа, МҮОНТ-ийн “Өглөө, Үдшийн хөтөлбөр” хөтөлбөрийн ерөнхий редактор Б.Билгүүнхангал нар МУБИС-ийн анхны хос TEDХ лекцийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр МУБИС-ийн төв байрны 205 тоот танхимд амжилттай зохион байгууллаа. Тус ажил нь МУБИС-ийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй 70 ажлын нэг бөгөөд Орчин цагийн боловсролын 100 жил, МУБИС-ийн 70 жилийн ойд зориулснаараа онцлог ажил болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, эрдэмтэн багш, судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Анхны жишиг МУБИС-ийн Tedx лекцийн анхны дугаарыг Ардын багш академич Б.Жадамба, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Д.Наранцэцэг нараар эхлүүлж, цаашид уламжлал болгон МУБИС эрдэмтэн багш, судлаачдын судалгааг олон нийтэд дэлгэрүүлэх сурталчлах юм. Тус лекцийг бүтээхэд 20 гаруй уран бүтээлчид ажиллажээ. Ингээд анхны TEDx Лекцээ амжилттай толилуулж буй эрдэмтэн багш нартаа баяр хүргэн, хамтран ажилласан нийт хамт олон, уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.