“Сэтгэл судлалын практик хэрэглээ” оюутны эрдэм шинжилгээний хурал болж байна

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохиодог сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний хурал энэ жил “Сэтгэл судлалын практик хэрэглээ” сэдвийн хүрээнд өнөөдөр буюу 2023.03.27-ны өдөр болж байна. Хурлыг ССАЗТ-ийн эрхлэгч, доктор Г.Галсанжамц үг хэлэн нээж, МУБИС, МУИС, ХУИС-ийн оюутан, судлаачид оролцож байна.

Уг хурлаар их дээд сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнууд мэргэжлийн чиглэлээр эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлж байгаа байдал, сэтгэл зүйн зөвлөгөө, туршилт, судалгаа, оношилгооны чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг бусдад танилцуулж, туршлага хуваалцан, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг юм. Мөн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар хуралд оролцогчидтой олон жилийн ур чадвар, туршлагаасаа хуваалцаж, сэтгэл судлалын цаашдын хөгжлийн чиг хандлагыг ярилцан, хамтдаа шилдэг илтгэлүүдийг тодруулдаг билээ.