"Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимээс "Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо" сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Хурал үндсэн ба салбар 3 хуралдаанаар зохион байгуулагдаж, оюутан суралцагчид тус хуралд танхим болон цахим, ханын илтгэл хэлбэрээр өргөнөөр идэвхтэй оролцов. Хурлын чиглүүлэгчээр НААЗТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Цэндсүрэн (Үндсэн хуралдаан), Тэнхимийн ахлах багш М.Нямдорж, багш Т.Булганзаяа (I салбар хуралдаан), ахлах багш Н.Оюут-Эрдэнэ, доктор О.Жаргалсайхан (II салбар хуралдаан), ахлах багш Х.Өлзийтунгалаг, багш Б.Мягмарсүрэн (III салбар хуралдаан) нар тус тус ажилласан юм. Оюутны эрдэм шинжилгээний хуралдаа идэвхтэй оролцсон бүх судлаач оюутнууддаа болон хурлын шүүгчид, зохион байгуулагч эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, ажил сурлагын өндөр амжилт хүсье.