"MNUE Authors training - 2022" цахим семинар болов

Эрдэм шинжилгээ, инновацын албанаас ээлжит цахим семинарыг амжилттай зохион байгууллаа. МУБИС-ийн багш, судлаачдад зориулсан уг сургалт семинарыг зочин судлаач Л.Гантулга зохиогчийн эрх, лиценз болон судлаачийн ёс зүй: бүтээлийн хуулбарлалт – plagiarism, судалгааны бүтээлийн номзүйг үүсгэх, ашиглах хялбар боломжууд зэрэг чиглэлээр удирдан оролцогчдын асуулт, хэлэлцүүлэгээр амжилттай зохион байгуулав. Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албанаас зохион байгуулж буй тус сургалт нь судлаач нарт зохиогчийн эрхийн үндсэн ойлголт, түүнийг хүндэтгэх, бүтээл ашиглалтын зохистой хэм хэмжээ, лицензийн талаарх ойлголтууд, судлаачийн ёс зүй, болон бүтээлийн хуулбарлалт (plagiarism), түүнчлэн судалгааны бүтээлийн ном зүйн сан үүсгэх, судлаач өөрийн бүтээлийн ном зүйн мэдээллийг бусадтай солилцох, бүтээлээ сурталчлах, стандартууд болон бүтээлийн ном зүйн бичилтийг хийх хялбар боломж бүхий программ ашиглах чадваруудыг олгоход чиглэгдэж байгаагаараа онцлог, чухал үр дүнтэй семинар болж байгаад оролцогчид сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн юм. Ингээд проф. Д.Наранцэцэг дэд захиралтай ЭШИА-ны хамт олон, судлаач Л.Гантулга багшид оролцогчдын өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.