“ДЭЛХИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ӨДӨР”-өөр өдөрлөг зохион байгууллаа

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн эрдэмтэн багш нар 2023.03.21 буюу “Дэлхийн нийгмийн ажлын өдөр”-өөр "ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАМААР ЯЛГААТАЙ БАЙДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХУЙ" уриан дор оюутан, төгсөгчдийнхөө дунд өдөрлөг зохион байгууллаа.

1983 оноос хойш тус өдрийг Дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол улсад анх Нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсэн тус тэнхимийн хамт олон оюутан, төгсөгчидтэйгээ хамтран үр дүнтэй харилцааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалт зохиосон юм. Тус арга хэмжээний үеэр мэргэжлийн маркетинг сурталчилгааны ажлууд зохион байгуулж, тэнхимийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн, танилцуулгыг олон нийтэд хүргэсэн юм.