Докторуудад диплом гардуулах ёслол болов

МУБИС-ийн докторантурын сургалтыг дүүргэж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан докторууддаа диплом гардуулах ёслолын арга хэмжээ МУБИС-ийн А205 Эрдмийн танхимд боллоо. Боловсрол судлал, Хэл шинжлэл, Газар зүй, Математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны тогтоолыг тус тус үндэслэн МУБИС-ийн захирлын тоот тушаалаар докторын зэрэг хүртсэн Боловсрол судлалын доктор О.Дашдорж, Ц.Пагмасүрэн, Г.Уранчимэг, Ц.Золзаяа, Г.Дүгэржав, Хэл шинжлэлийн доктор С.Нэргүйцэцэг, Газар зүйн ухааны доктор Wuriniletu (Өрнөлт), Математикийн ухааны доктор Ш.Доржсэмбэ нарт докторын дипломыг МУБИС-ийн захирал доктор, дэд проф. О.Алтангоо, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Н.Мягмарцоож, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор Д.Мандах нар тус тус гардуулан өгч баяр хүргэн амжилт хүсэв. 2021-2022 оны хичээлийн жилд Эрдмийн зэргээ амжилттай хамгаалж Докторын дипломоо гардаж авсан шинэхэн докторууддаа болон эрдэм шинжилгээний ажлын удирдагч нарт нийт хамт олон, эрдэмтэн багш нар, үе үеийн шавь нар, төгсөгчид, гэр бүл, найз нөхөд, дотно нөхдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.