"Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмжүүд" сэдэвт семинар боллоо

Эрдэм шинжилгээ, инновацын албанаас багш, судлаач нарт зориулсан чансаа өндөр эрдэм шинжилгээ-судалгааны бүтээл, өгүүлэл бичиж нийтлүүлэх үндсэн арга зүй, олон улсын чансаа өндөр сэтгүүл сонгоход анхаарах зөвлөмжүүд, бүтээлээ ОУ-ын хуурамч сэтгүүлд хэвлүүлэхгүй байх тухай болон инфакт фактортой сэтгүүл сонгох, түүнд анализ хийх чадварыг олгох зорилго бүхий "MNUE Authors training – 2022" сургалт-семинарыг хуваарийн дагуу өнөөдөр teams- ээр амжилттай зохион байгууллаа. Семинарыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Д.Наранцэцэг нээн холбогдох мэдээлэл өгч судлаач Л.Гантулга "Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмжүүд" сэдвээр семинарыг амжилттай удирдав. Улмаар оролцогчдын асуулт, хэлэлцүүлэгээр энэ удаагийн сургалт амжилттай өндөрлөлөө. Чухал сэдвээр өгөөжтэй семинар зохион байгуулсан ЭШИА-ны хамт олон болон судлаач Л.Гантулгад оролцогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.