Проф.Ж.Батдэлгэр "2020 оны Итгэмжит багш-аар шалгарлаа

"2020 ОНЫ ИТГЭМЖИТ БАГШ"-ААР ШАЛГАРСАН СӨБС-ийн Сургалт арга зүйн төвийн эрхлэгч Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ж.Батдэлгэр багшдаа баяр хүргэж нийт хамт олон, олон мянган шавь нарынх нь өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, айлчлан ирж буй ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД хүргэе! Дашрамд дэлхий даяар цар тахал тархсан онцгой энэ цаг үед ч бүтээл туурвилаа хийсээр, цахим сургалтаар оюутан суралцагч түмэн шавь нартайгаа сургалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулан өндөр амжилтаар айлчлан ирж буй 2021 онтойгоо учран золгож байгаа нийт бүтээлч эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлж, шинэ ондоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.