“АЛБАН БИЧИГ ТӨЛӨВЛӨЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ТУХАЙ” цахим сургалт боллоо

Зайны сургалтын албанаас МУБИС-ийн оюутнуудын эрэлт, хэрэгцээнд суурилсан цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. 4-р сарын 2-нд “АЛБАН БИЧИГ ТӨЛӨВЛӨЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ТУХАЙ” сургалтыг зохион байгуулж, нийт 20 оюутан хамрагдлаа. Дотоод ажлын албаны мэргэжилтэн Д.Отгонцэцэг албан бичиг хэрхэн бичих, төлөвлөх албан бичгийн стандартуудын талаар, эрх зүйч М.Ганцэцэг ажлын байранд шинээр орж байгаа нөхцөлд хөдөлмөрийн гэрээг хэрхэн байгуулах болон гэрээ байгуулахад анхаарах зүйлс, ажлын байрны маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар сургалтыг онлайн хэлбэрээр, MS Teams программ ашиглан тус тус зохион байгууллаа. Бидний ажлыг дэмжиж, идэвх санаачлагатай суралцаж байгаа оюутнууддаа болон хамтран ажилласан ДАА-нд талархал илэрхийлж, амжилт хүсье.