Гавьяат цол хүртсэн багш, оюутан, төгсөгч нарт хүндэтгэл үзүүлэв

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал ГАВЬЯАТ цол хүртсэн багш, оюутан, төгсөгч нараа МУБИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. "ГАВЬЯАТ БАГШ" цол хүрсэн Бадрангуй алдарт Багшийн суруулийн хөгжмийн багш, төгсөгч Ш.Баттогоо, "ГАВЬЯАТ ТАМИРЧИН" цол хүртсэн алдарт цуутны өлгий МУБИС-ийн Биеийн тамирын суруулийн 1998 оны төгсөгч, Бөхийн спортын Үндэс, Чөлөөт, Жудо, Самбо, Курош, Сумо, Сонгомол бөхийн төрлийн тив, дэлхийн АШТ-ний медальт тамирчин, "Алдар" спорт хорооны Биеийн тамир, спортын чийрэгжүүлэлтийн төвийн дарга, Улсын арслан Д.Ганхуяг, БТС-ийн Спорт аялал жуулчлалын ангийн 2012 оны төгсөгч, Боксын спортын МУ-ын 11 удаагийн аварга, Дэлхийн цомын Мөнгө, ДАШТ-ний Хүрэль, Ази тивийн АШТ-ний Мөнгө, хошой Хүрэл медальт, ОУХМ, магистр М.Нандинцэцэг, МУБИС-ийн БТС-ийн Атлетик карьерын ангийн оюутан Монголын Хүндийн өргөлтийн спортын нэрт тамирчин, Дэлхийн АШТ-ний хошой Хүрэл медальт, МУ-ын дээд амжилтын 70 гаруй удаагийн рекордоч М.Анхцэцэг нартаа Гавьяат тамирчин болсонд МУБИС-ийн нийт хамт олон, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, шавь нар, найз нөхөд, үе үеийн төгсөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд ажил, спорт, сурлагын улам их амжилт хүсье.