ХАВРЫН УЛИРЛЫН ОНЛАЙН СУРГАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН СУДАЛГАА

МУБИС-ийн Зайны сургалтын албанаас “Онлайн сургалтын бэлэн байдлын судалгаа (2020-2021 оны хичээлийн жил, II улирал)” авсан бөгөөд уг судалгаанд 5849 оюутан хамрагдлаа. 
Энэхүү судалгааны зарим үр дүнгээс авч үзвэл:
- Оюутнуудын 74.3 хувь нь хөдөө, орон нутгаас хамрагдаж байна;
- Оюутнууд гар утас (77.5% нь байнга, 21.3% нь заримдаа) болон зөөврийн компьютер (38% нь байнга, 62% нь заримдаа)-ийг хослуулан хичээлээ судалж байна;
- Оюутнуудын мэдээлэл хүлээн авах технологийн боломж харилцан адилгүй;
- Оюутнууд онлайн хичээл судлах хэд хэдэн хэлбэрийг илүү сонгосон бөгөөд 77.4% нь МУБИС-ийн вебээр, 36.4% нь Теамс-ээр судлах нь тохиромжтой гэж үзжээ;
- Оюутнуудад нэн тулгамдаж буй асуудал нь цахим ном, сурах бичиг, интернэтийн боломж муу гэж үзсэн байна.
Дээрх нөхцөлд байдал, оюутнуудын эрэлт хэрэгцээ, сурах арга барилын олон талт байдлыг харгалзан онлайн сургалтыг хэрэгжүүлэх санал, дүгнэлтийг тэнхим, багш болон холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүлэв. 
Судалгааны үр дүнг МУБИС-ийн захиргааны зөвлөлийн хуралд танилцуулсан болно.
COVID-19 цар тахлын үед танхимын сургалтыг онлайнаар тасралтгүй зохион байгуулж буй нийт багш нар болон шамдан суралцаж буй оюутнууддаа амжилт хүсье.
 
ЗАЙНЫ СУРГАЛТЫН АЛБА
2021.02.10