

МУБИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн улирлын төгсөгчдөд "Энгэрийн тэмдэг, диплом" гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагааг Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал үг хэлэн нээж, Хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр болон Тэнхимийн эрхлэгч нар хүрэлцэн ирж төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсан юм.
2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөж буй нийт 78 оюутны 51 нь бакалаврын, 27 нь магистрын зэрэг эзэмшсэн байна. МУБИС-ийн өвлийн улирлын нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсье.