БҮРТГЭЛ
2017 оны 12 сарын 15-25-ны хооронд явагдана.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Элсэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Төгссөн сургуулийн дипломны хуулбар, дүнгийн хавсралтын хамт
4. ЕБС-д багшилдаг бол ажлын газрын тодорхойлолт
5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Хаан банк, Данс 5031749242, 15000 төгрөг/
ЭЛСЭЛТИЙН БОЛОН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
I. Багш боловсролын хөрвөх хөтөлбөрт элсүүлэх чиглэл
A).Багш бус мэргэжлээс багшид хөрвөх /физикчээс физикийн багш, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/
Б). Мэргэжлийн өөр чиглэлээр багшаас багшид хөрвөх /Инженерээс багш болох г.м/
Элсэгчдэд тавих шаардлага:
• Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх
• Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
Кредит тооцуулах:
• Ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн кредитийг шалгалтаар шууд тооцуулж болно.
• Хэрэв ЕБС-д багшаар 3-аас доошгүй жил ажилласан бол зарим хичээл, дадлагыг тооцуулах боломжтой.
II. Багш боловсролын үндсэн хөтөлбөрт шууд элсэх
Элсэгчдэд тавих шаардлага:
• Бакалаврын зэрэгтэй байх
• Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
СУРГУУЛИУДЫН БАЙРШИЛ
1. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөтөлбөрийн алба, Хичээлийн II байр, 215 тоот /Хичээлийн 1-р байрны зүүн хойд талд байрлах 4 давхар байр/
2. Математик, байгалийн ухааны сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 105 тоот /Хөгжим бүжгийн коллежын замын урд талд, хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талд 7 давхар байр/
3. Боловсрол судлалын сургууль, Хичээлийн IX байр, Хөтөлбөрийн алба, 25 тоот /Арслантай гүүрийн хойшоо, Багш хөгжлийн ордны ард/
4. Дүрслэх урлаг, технологийн сургууль, Хичээлийн VII байр, Хөтөлбөрийн алба, 503 тоот /Хичээлийн 1 болон 2 дугаар байрны голд байрлах 6 давхар байр/.
5. Биеийн тамирын сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 202 тоот /Хичээлийн 3 дугаар байрны хаалгаар ороод баруун урд жигүүрт/
6. Багшийн сургууль, Хичээлийн V байр, Хөтөлбөрийн алба, 203 тоот /МУБИС-ийн 1-р байрны баруун хойд талд, Хаан банкны урд талд, /номтой хөшөөтэй/
7. Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Хичээлийн VIII байр, Хөтөлбөрийн алба, 200 тоот /4-р хороолол,. Модны 2-ын автобусны буудлын баруун урагшаа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн баруун урд талд 4 давхар шар барилга/