“Орчин үеийн нийгмийн ажил” оюутны эрдэм шинжилгээний бага хурал

“Орчин үеийн нийгмийн ажил” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2022.11.25-ны өдөр МУБИС-ийн хичээлийн IX байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус хурал нь 1) Нийгмийн ажлын онол, арга зүй, бодлого эрх зүй, 2) Нийгмийн ажлын үйлчилгээний тулгамдсан асуудлууд, 3) Нийгмийн ажилтны мэргэжлийн өсөлт хөгжил гэсэн 3 салбараар явагдсан ба Нийгмийн ажилтан, Нийгмийн ажилтан хүүхдийн арга зүйчийн ангийн оюутнууд илтгэлээ хэлэлцүүлж оролцсон. 

ЭШХуралд нийт 25 илтгэл хэлэлцэгдсэнээс салбар бүрээс дор дурдсан илтгэлүүд шагналт байрт шалгарлаа. Үүнд:  

Салбар хуралдаан I

  • 1-р байр: “Өсвөр насны хүүхдүүдийн цахим орчин дахь (Фэйсбүүк) аюулгүй байдал” илтгэгч:Х.Нямханд, П.Даваажаргал НА-ын 3-р курс
  • 2-р байр: “Нийгмийн ажлын салбар дахь мерит систем” илтгэгч: Б.Зулаа НА-ын 4-р курс
  • 3-р байр: ”Их, дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутан” илтгэгч: Б.Урантогос, М.Эрдэнэбат НА-ын 3-р курс

Салбар хуралдаан II

  • 1-р байр: “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн талаарх оюутны ойлголтыг судалсан үр дүн” илтгэгч: Э.Зүйрлэшгүй, Б.Халиунаа НАХАЗ-ийн 2-р курс
  • 2-р байр: “МУБИС нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хэр ээлтэй сургууль вэ?” илтгэгч: Б.Ганmтөгс НА-ын 3-р курс
  • 3-р байр: ” Тархины саажилттай хүүхдүүдэд болон эцэг, эхэд тулгамдаж буй асуудал” илтгэгч: Х.Баярцэцэг НА-ын 4-р курс

Салбар хуралдаан III

  • 1-р байр: “Нийгмийн ажлын ангийн оюутнуудын мэргэжилдээ хандах хандлага” лтгэгч: Б.Цэрэнбямба, Б.Энхмаа. НА-ын 3-р курс
  • 2-р байр: “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг судалсан дүнгээс” илтгэгч: М.Алтаншагай, П.Өлзийсувд. НА-ын 3-р курс
  • 3-р байр: “Орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнуудын амьдрах орон байранд тулгамдаж буй асуудал” илтгэгч: О.Саранцацралт НА-ын 3-р курс тус тус шалгарав.