♻️ Тогтвортой хөгжилд хөтлөх "Эко кэш" машин МУБИС-д ♻️

♻️ Тогтвортой хөгжилд хөтлөх "Эко кэш" машин МУБИС-д ♻️
"Тогтвортой хөгжлийн боловсрол II" төслийн хүрээнд Хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин 2 ширхэгийг МУБИС-д байрлуулахаар “Эко кэш” ХХК-ийн хамт олон төлөвлөсөн бөгөөд 1 машиныг нь өнөөдөр Боловсрол судлалын сургууль дээр суурилууллаа.
Тус автомат машин нь 4G сүлжээнд ажилладаг, үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay-аар дамжуулан хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг (сүү ххк) тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авах /мөнгө болгох боломжтой/ боломжтой ажээ. Машины ашиглалттай холбоотой зааварчилгааг тухайн автомат машин дээр байршуулсан гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байна. Энэхүү машиныг иргэд ашигласнаар хэрэглэсэн ус, ундааныхаа савыг буцаагаад мөнгө болгох боломжтой гэдгээрээ ач холбогдолтой юм. Мөн уг машиныг оюутнууд өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшсэнээр тогтвортой хөгжлийн төлөөх өөр олон үйл ажиллагаанд санаачилга гаргах, хэрэгжүүлэх урам авах юм.