БоСС болон ДУТС-ийн төлөөлөл нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 12-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 19-ний өдрийг хүртэл сургалтад хамрагдах, тушрлага солилцохоор БНСУ-д хүрэлцэн очоод байна.

БоСС болон ДУТС-ийн төлөөлөл нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 12-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 19-ний өдрийг хүртэл сургалтад хамрагдах, тушрлага солилцохоор БНСУ-д хүрэлцэн очоод байна.
Өнөөдөр буюу 12-р сарын 14-ний үдээс өмнө Конкуг их сургуулийн Гадаад харилцаа, гадаад оюутны төвийн дарга И Жүн Хёг болон тус төвийн хэлтсийн дарга И Мин Гён нартай албан уулзалт хийж, цаашид оюутан солилцоо, багшийн урт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлалаа.
Түүнчлэн БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуульд айлчлан сургалтын үйл ажиллагаатай танилцсан төдийгүй тус сургуулийн багш нарт дараах сэдвийн дагуу сургалт зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллаж байна. Үүнд:
1. Сурагчдын сэтгэл зүйн онцлог, багшийн ажиллах арга зүй
2. Интерактив хичээл, хэрэглэгдэхүүн бэлдэх арга зүй
3. Судалгаанд суурилсан багшлахуй
4. Бэлгийн боловсрол, заах арга зүй
БНСУ дахь Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Ю Хэн Гин болон тус сургуулийн захирал И Ган Э нар МУБИС-ийн төлөөлөл багш нар тус сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр ирсэнд талархал илэрхийж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.